Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-д мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа хийж ялалт байгууллаа.
Нью Йорк хотын "Sony Hall" танхимд Мексикийн боксчин Эди Валенсиа Мерсадотой 8 үе тулалдаж ялалт байгуулсан юм. Энэ ялалтыг авснаар WBC, NABF Junior Super Featherweight буюу 59 кг-ийн жингийн аваргын бүсний болзол хангаж байна.
Түүний хувьд эхний тулаанаа хоёрдугаар сарын 24-нд хийж, өрсөлдөгчөө гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан юм.
Тэрбээр энэ ялалтынхаа дараа нийгмийн сүлжээндээ " МУГТ Э.Цэндбаатар: Үргэлж дэмждэг МОНГОЛЫН ард түмэндээ маш их баярлалаа. Хүчтэй тамирчинтай НАЙМАН үе тоголж хожсондоо баяртай байна аа" хэмээн бичжээ
П.ГОО
Уншиж байна |