БНСУ-ын Волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27-нд Чэжү хотод сонгон шалгаруулалтад болж өнгөрөв. "KOVO Asia Tryout 2023" сонгон шалгаруулалт тамирчдын биеийн хүч, атлетик сорил болон лигийн багийн дасгалжуулагч, албаны хүмүүстэй ярилцлага хийснээс гадна ихэнх хугацаанд үзүүлэх тогтолтын хийсэн. 24 тамирчнаас 7-ыг нь лигийн долоон баг өнөөдөр тоглогчдоо сонгож авлаа.
Драфтаар сонгогдсон 7 тамирчид "Монгол-2, Япон-2, Тайван-2, Филиппин-1" багтсан бөгөөд жилийн $100'000 гэрээ байгуулах юм.
Манай улсаас 4 тамирчин өрсөлдсөнөөс Ж.Энх-Эрдэнэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдож ч "Samsung Fire Blue Fangs" багт тоглохоор болов. Мөн манай залуу тамирчин Б.Баярсайхан 4 дэх сонголтоор Ansan Okman багт хүчин зүтгэхээр болсон байна. Харин манай урдаа барьдаг волейболчид Б.Батсуурь, Т.Хангал нар хараахан сонгогдож чадсангүй.
Уншиж байна |