NBA-ийн Playoff эхний шатанд оноолт таарсан Майами Хит болон Милуоки Бакс багуудын цувралын дөрөв дэх тоглолт өнөө өглөө явагдлаа. Тус тоглолтын шийдвэрлэх мөчид Жимми Батлер шилдэг тоглолтуудаа харуулж Милуоки Баксийг 119:114-ийн харьцаагаар бут ниргэж, NBA-ийн тэргүүн эгнээнд бичигдлээ. Тэрбээр уг тоглолтод карьерийнхаа хамгийн өндөр оноог буюу 56 оноо авсан юм. Мөн энэ нь Майамигийн тоглогчдоос playoff-т авсан хамгийн өндөр оноо билээ.
Playoff тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогчид: Эхний байранд Michael Jordan 1986 онд 63, хоёрдугаар байранд Elgin Baylor 1962 онд, гуравдугаар байранд Donovan Mitchell 2020 онд 57, Харин Батлер 56 оноо авснаар дөрөвдүгээрт бичигдэж байна.
Уншиж байна |