Тайвань улсын мэргэжлийн дээд лигт тоглож буй анхны Монгол тамирчин Д.Баясгалан "Rookie of the Year" буюу оны шилдэг шинэ тоглогч шагналд нэр дэвшжээ. Тэрбээр сүүлийн тавд шалгарч үлдээд байгаа бөгөөд шилдэг тоглогчийг санал асуулгаар тодруулах аж.
Д.Баясгалан 2016 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Тайванийн Шинжлэх ухаан теxнологийн их сургуульд элссэн бөгөөд өнгөрсөн улирлын Тайландын оюутны лигийн MVP тоглогч юм. Мөн Тайваний мэргэжлийн лиг зөвхөн түүнд зориулж лигийн дүрэмдээ өөрчлөлт оруулсан бөгөөд багтаа импорт тоглогчоор бус Тайвань тоглогчдын нэгэн адилаар ямар нэгэн минут болоод тоглолтын хязгааргүйгээр талбай дээр гарах эрхтэй тамирчин юм.
Уншиж байна |