Грекийн Родес хотод 55 гаруй орны 600 орчим шатарчин хүүхэд чуулж 2023 оны сурагчдын шатрын дэлхийн аваргаа тодрууллаа. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улс 7 болон 11 насны ангилалд дэлхийн хоёр аваргатай болов.
Тодруулбал, 11 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон Б.Буянхишиг илт тасархай үзүүлэлтээр дэлхийн аваргын болзол хангасан бол долоон настай Ц.Гэрэлт-Оюу мөн л үнэмлэхүй амжилт үзүүлэн, нэг ч хожигдолгүйгээр түрүүлжээ.
Харин хөвгүүдийн 13 насны ангилалд "Босоо ноён" клубийн тамирчин Г.Тэнгүүндалай 7,5, охидын 9 насанд "Босоо ноён" клубийн тамирчин И.Цэлмүүн 8.0, 13 насанд "Мончесс" академийн тамирчин Г.Урангоо 7.5 оноогоор тус тус мөнгөн медаль, "Гэгээн Арвай" клубийн тамирчин Н.Содгэрэлт 6.5 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Уншиж байна |