Мария Стадник Европ тивд 11 дэх түрүүгээ хүртлээ
2023-04-21

 

Дөрвөн олимпод дараалан медаль хүртэж, дэлхийд хоёр түрүүлж, гурван удаа үзүүрлэж, нэг удаа хүрэл медаль хүртсэн Азербайжаны бөх Мария Стадник Европ тивдээ 11 дэх түрүүгээ хүртлээ.

 

Өдгөө 34 настай түүний хувьд ирэх жил болох Парисын олимпод медаль авбал түүхэнд таван олимпоос дараалж медаль хүртсэн цорын ганц тамирчин болох юм. 

 

Стадникийн Европын 11 түрүү:

 

"Тампере-2008" - 48 кг
"Вилунис-2009" - 48 кг
"Дортмунд-2011" - 48 кг
"Вантаа-2014" - 48 кг
"Баку-2015" Европын наадам - 48 кг
"Рига-2016" - 48 кг
"Нови-Сад-2017" - 48 кг
"Каспийск-2018" - 50 кг
"Минск-2019" Европын наадам - 50 кг
"Варшав-2021" - 50 кг
"Загреб-2023" - 50 кг

 

Эх сурвалж: MGL SPORT

Shuud.mn
Сонин хачин