Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” arena-д болох гэж байна.
Тус тэмцээнд Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон, ОХУ гэсэн 10 орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх болжээ.
Дөрөв дэх удаагийн “PWL”-т эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Токиогийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Болортуяа Дагестаны анхны эмэгтэй бөх, Европын АШТ-ий хошой хүрэл медальт Милана Дадашеватай өрсөлдөхөөр болсныг мэдэгдлээ.
Б.Болортуяа өнгөрсөн жил "PWL" анхдугаар лиг болон Яшар Догугийн нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний финалд түүнийг ялж түрүүлж байсан билээ.
Уншиж байна |