Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд "Степп Арена"-д ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болсон. Уг тэмцээнд “Шандас ММА” клубийн тамирчин Б.Энх-Оргил ялагчаар тодорч “ONE championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнагдсан юм. Тэгвэл Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны “ОNE Championship” холбооны октагонд өрсөлдөх болж түүний анхны тулааны тов гарчээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Тайландын нийслэл Бангкокийн алдарт “Лумпини стадиум”-д болох “ONE Fight Night-9” арга хэмжээнд Филиппиний тамирчин Адонис Севилленотой тулалдана.
Эх сурвалж: MGL sport
Уншиж байна |