Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчдын хамтарсан шоу тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаар "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн алба хүсэлтээ явуулсан билээ. Тэгвэл өчигдөр /2023.04.10/ Степпе Аренагийн маркетингийн албанаас уран гулгалт сонирхогч залуустаа сайхан мэдээ дуулгалаа.
ОХУ-ын шилдэг 16 уран гулгалтын од тамирчид тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Steppe Arena-д тоглолтоо хийхээр болжээ. Тасалбар 30-150 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэхүү шоу тоглолтод Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев зэрэг дэлхийд танигдсан шилдэг уран гулгагчид ирэх нь тодорхой болжээ. Харин үлдсэн шилдэг тамирчдын нэрийг тун удахгүй зарлана хэмээн мэдээлээд байгаа юм.
Камила Валиева "Монгол улсад уран гулгалтын спорт эрчимтэй хөгжлийнхөө суурийг тавьж байгаад баяртай байна. Монголын уран гулгалтын тамирчид тун удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн нөхөрлөлдөө баттай, тууштай үнэнч байхыг хүсэж байна. Удахгүй Улаанбаатар хотод уулзахын ерөөл тавья" хэмээсэн байна.
Уншиж байна |