Ирэх тавдугаар сарын 7-13-ны хооронд Катарын Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болох гэж байна. Үргэлжлүүлэн 14-нд нь холимог багийн тэмцээн болох юм. ДАШТ-д 60 орны 341 тамирчин оролцохоор одоогийн байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа юм.
Монголын шигшээ багын бүрэлдэхүүн: Ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, Дасгалжуулагч Г.Болдбаатар, Б.Хишигбаяр, Багийн эмч - Масатоши Нишикидо
Эрэгтэй
60 кг - Энхтайваны Ариунболд
66 кг - Ёндонпэрэнлэйн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр
73 кг - Цэнд-Очирын Цогтбаатар, Батзаяагийн Эрдэнэбаяр
81 кг - Гэрэлтуяагийн Болор-Очир
90 кг - Гантулгын Алтанбагана
100 кг - Батхуягийн Гончигсүрэн
+100 кг - Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг - Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
52 кг - Лхагвасүрэнгийн Сосорбарам, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
57 кг - Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
70 кг - Батсуурийн Ням-Эрдэнэ
78 кг - Отгонбаярын Хүслэн
+78 кг - Амарсайханы Адъяасүрэн
Уншиж байна |