Азийн аварга, MVP Д.Дэлгэрням: Бид олимпын төлөө бүхий л нөөц боломжоо дайчилна
2023-04-04

 

Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хооронд  тавдах удаагаа Сингапур улсад  зохион байгуулагдаж дууслаа.

 

Энэхүү тэмцээнд манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Австралийн багийг ялж, Азийн аварга болсон юм. Ингэснээр Монголын баг Ази тивийн аваргаас хошой алт, хошой мөнгөн медальтай болж байна. Харин эмэгтэйчүүдийн шигшээ шөвгийн наймд дэлхийн аварга БНХАУ-ын багт 17:10-аар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэхүү тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж бахдам амжилт үзүүлсэн 3х3 тамирчид өчигдөр /2023.04.03/  эх орондоо ирлээ. 

 

3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга

 

3х3 Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн тавдах удаагаа зохион байгуулагдсан. Манай залуус дөрвөн удаа пиналдлаа. Үүнд хоёр түрүүлж, хоёр мөнгөн медаль авлаа. Монгол хүн багаараа хамтаараа ажиллаж чаддаг гэдэг ойлголтыг олон улсад удаа дараа баталж чадлаа. 


-Сүүлийн хоёр даваа амаргүй байлаа. Тоглолтын тухайд cэтгэгдлээсээ хуваалцаач?


-Австралийн баг 26 дараалсан хожилтой буюу нэг ч хожигдолгүй байсан. Энэ хожлыг нь сая зогсоолоо. Ер нь бол илүү нь хождог гэдгийг харуулж чадсан. Манай залуус 10-15 см-ийн намхан ч гэсэн багийн ажиллагаа, систем гээд монгол сагсан бөмбөгөөрөө тоглоод аваргын тавцанд дахин зогсож чадлаа. 


-Алтан медалийн төлөөх тоглолтын цэгийг тавьсан А.Анандын шидэлтийн тухайд. Тооцоолсон хувилбар байсан уу? 

 

-Тэрхүү шидэлт энэ жилийн шилдэг шидэлтүүдийн нэгээр шалгарах байх. А.Ананд маань сайн ч шидсэн мөн багийн хувилбар комбинац ч сайн явсан. Энэ бүгд чинь хамтын амжилт шүү дээ. 

 

-Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. БНХАУ-ын багтай хасагдах шатны тоглолтоо хийсэн шүү дээ?

 

-Монголын сагсан бөмбөг түүхэндээ эмэгтэй сагсан бөмбөгчдөө анхаарч байгаагүй. Манайхтай таарч тоглосон Хятадад л гэхэд эмэгтэй 20 сая сагсан бөмбөгч байх жишээний. Гэхдээ манайд бол хөгжиж байгаа. Удахгүй үр дүн, амжилтууд гарна гэдэгт итгэлтэй байна. 

 

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн ахлагч, Азийн хошой аварга, "MVP" тоглогч Д.Дэлгэрням 

 

 

- Сайн байна уу. Хоёр дахь удаагаа Азийн аваргын тэмцээнд түрүүллээ. Мөн шилдэг үнэ цэнтэй тоглогчоор шалгарсанд тань баяр хүргэе. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухай сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

- Бидний хувьд 2017 оноос хойш Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Таван удаа оролцсоноос дөрвөн удаа финалдаж хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Сингапур улсын тухайд өнгөрсөн жилээс эхлээд гурван жилийн турш энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Бид хоёр дахь удаагаа тус улсад зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнд оролцоод эх орондоо ирлээ. Өнгөрсөн жил бид хариуцлагатай тоглолтдоо хожигдож тэмцээнээ харамсалтайгаар өндөрлүүлж байсан. Харин энэ жил өмнөх алдаагаа давтахгүй, амжилтаа бататган ахиулахын төлөө илүү нягт тоглохыг хичээлээ. Эсрэг багаа ч гэсэн сайн судлаж маш хариуцлагатай тоглосон, тийм ч учраас ялалт байгуулсан байх аа гэж бодож байна. Ямар ч байсан хоёр дахь удаагаа аварга болж чадлаа. Энэхүү амжилт маань цаашид дэлхийд гарахад том давуу тал болох болно.

 

- Шинэ Зеландын болон Австралийн багтай хийсэн сүүлийн чухал хоёр тоглолт амаргүй, хүнд тоглолтууд байлаа. Багийн тактикийн хувьд?

 

-Шинэ Зеланд, Австралийн багууд аль аль нь нурууны хувьд өндөр, ур чадвар ч маш өндөр түвшний багууд шүү дээ. Бидний хувьд олон улсын тэмцээнүүдэд оролцдог комбинац, тактикаа л боловсруулж тоглолоо. Австралийн багийн хувьд л гэхэд 2017 онд манай багт хожигдсоноосоо хойш Азийн аваргын тэмцээнд нэг ч хожигдоогүй амжилттай байсан. Сая аваргын төлөө таарч тоглоод энэ удаа манай баг хожсоноор хожлын цувралыг нь зогсоож чадсан. 

 

-Манай Улсын тухайд энэ төрөл хэзээнээс илүү эрчээ авч хөгжиж байгаа вэ?

 

-2016 онд бид анх Вьетнамын Ханой хотод болсон элсний Азийн наадамд мөнгөн медаль авснаар бидний 3x3 тэмцээний гараа эхэлсэн. 2016 оноос хойш маш идэвхтэй тоглож байна.

 

- Энэ амжилт 2024 оны олимпод оролцох эрх авахад тодорхой нөлөө үзүүлэх байх. Олимпод оролцох эрхээ авахад бидний өмнө хэдэн даваа байгаа вэ. Бид хэр ойртож байна? 

 

-2023 оны Азийн аварга болсон нь бидэнд ямар давуу талтай вэ гэхээр 2024 оны Парисын олимпод оролцох багуудын хооронд эрхийн төлөөх тэмцээнүүд их болно. Тодруулбал 2-3 тэмцээн байгаа. Энэхүү тэмцээнд Ази тивээ төлөөлөөд шууд оролцох боломжтой болж байгаа. Үүгээрээ давуу талтай гэж хэлж болно. Мэдээж бид олимпод оролцохын төлөө бүхий л нөөц, боломжоо дайчилна. Эрхийн тэмцээнүүддээ ч оролцоно, оноогоо ч сайн цуглуулна.

 

-Өрсөлдөгчөө хэр судалж байна?

 

-3x3 төрөл youtube болон вэб сайтуудаар маш их цацагддаг. Тэр ч утгаараа бидний хувьд аль ч багтай тоглох болсон судалгаа хийн өмнөх тоглолтуудыг бичлэг болон тухайн өдрийн бичлэгийг шууд л интернэт ороод үзэх боломжтой. Өрсөлдөгч баг ямар тактик хийж байна, хамгаалах тоглогч хэр гэдгийг бичлэгээс харж байнга л судалгаа хийн тоглолтод ордог.

 

-Багийн спортын төрөлд амжилт гаргах гол хөшүүрэг нь юу байдаг юм бол оо?

 

-Маш сайн ойлголцож тус тусын үүргээ биелүүлэх. Багийн спортын хамгийн гол хөшүүрэг бол спонсор. Тэр тусмаа бид нар шиг зөвхөн монголдоо тэмцээнд ордоггүй, дандаа гадагшаа явж тэмцээнд оролцдог тохиолдолд спонсор байгууллага зардал мөнгийг гаргадаг. Спонсор байгууллага боломж олгосны хүчинд бид олон тэмцээнд орж амжилт гаргаж байгаа. 

 

Shuud.mn
Сонин хачин
Whatsapp:…(+1(424)226-8145)GET YOUR VALID DOCUMENTS TO:
100% ИЛРЭХГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ШИЛДЭГ мөнгөн тэмдэгтүүд Whatsapp-аар холбогдоно уу:…(+1(424)226-8145)ХҮЧИН БАРИМТ БИЧГҮҮДЭЭ ХУДАЛДАЖ БАЙНА. ДОЛЛАР, ФУНТ, ЕВРО БОЛОН БУСАД ВАЛЮТ БОЛОМЖТОЙ БИДНИЙ ТЭВ БҮХЭНД ТҮНШТЭЙ БАЙДАГ ТУЛ ТА НҮҮР ТАЛ ТАССАН ХЭРЭГЛЭЭ ХИЙЖ БАЙВАЛ ХОЛБОО БАРИХ БОЛОН БАЙРШЛАГАА ХОЛБОГДОЖ БАЙНА. БИД МӨН БАРИМТ БИЧГИЙГ (ПАСПОРТ, ЖОЛООЧИЙН ЭРХЭМ, ҮНЭМЛЭХ, IELTS, TOEFL, PTE, ТАНД ӨНӨӨДӨР ШААРДЛАГАТАЙ БҮХ ТӨРЛИЙН БАРИМТ БИЧИГ) ГАРГАЖ БАЙНА. +1 (424) 226-8145 Вэб сайтын линк: https://qualitybillsanddocuments.com/index.php ЗӨВХӨН НОЦТОЙ ЛАВАЛГАА АВНА УУ.
2023-04-04
Редактор гэж байдаггүй юмуу?:
Ямар муу бичдэг юм бэ, хянан тохиолдуулдаггүй юмуу? "Бид хоёр дахь тус улсад зохион байгуулсаан Азийн аваргы тэмцээнд оролцоод эх орондоо ирлээ" энэ одоо юу ч гэж байгаа юм?
2023-04-04