Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцжээ. Тэдний оролцсон дугаар өнөөдөр 21:10 цагт цацагдах аж.
Тэдний өрсөлдөгчийн хувьд, “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang болон 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар юм.
“Манай хоёр тамирчин гайхамшгийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Орчуулгатайгаар шууд дамжуулалт явуулахыг хичээнэ” хэмээн Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.