18 хүртэлх насны буюу өсвөрийн хоккейн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Тус тоглолтууд "Степп Арена"-д үргэлжилж байгаа билээ.
Тус тэмцээнд Монгол улсын хоккейн шигшээ баг одоогоор Иран, АНЭУ-ыг хожиж, Туркменистан, Узбекистаны багт хожигдоод байгаа билээ. Өнөөдөр хоккейн тэмцээний сүүлийн өдөр бөгөөд Монгол улсын баг 20:30 цагт Тайландын багтай тоглоно.
Харин хэсэгтээ нэг ч хожигдоогүй Узбекистан баасан гарагт АНЭУ-тай тоглох бол нэг хожиход мөнгөн медаль хүртэх Туркменистан энэ тэмцээний хамгийн сул багуудын нэг Ирантай тоглоно.
Уншиж байна |