Баруун бүсийн Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт болж байна.
Монголын гар бөмбөгийн холбооны нэрэмжит 2023 оны Баруун бүсийн Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-16-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилэх юм.
Баруун таван аймгийн идэрчүүдийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамчирчин оролцож, 84 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний эхний гурван байрт шалгарсан баг тамирчид гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хэнтий аймагт болох “Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-д оролцох эрхтэй болох аж.
Уншиж байна |