Шинэ Делид тулалдах Монголын боксчид
2023-03-14

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга 8 бүсгүй, 3 дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордов.

 

 

Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган “ногоон” гардана.

 

Шинэ Делид тулалдах Монголын боксчид:

 

48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)

50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)

52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)

54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)

57 кг: Монхорын Намуун (Хангарьд)

60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)

63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)

67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)

Shuud.mn
Сонин хачин