Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19-20-ний өдрүүдэд монгол бөхийн өргөөнд болно. Хоёрдугаар сарын 19-нд нэг, хоёрын давааны барилдаанууд, хоёрдугаар сарын 20-ний 14:00 цагаас гурвын даваагаар үргэлжлэх юм.
Сар шинийн барилдааны тасалбарыг хоёрдугаар сарын 16-ны 11:00 цагаас www.ticket.mn-ээр борлуулахаар болжээ. Ингэхдээ хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах аж.
Өнгөрсөн хоёр жил сар шинийн барилдааныг цар тахлаас үүдэн өнжсөн. Харин өнгөрсөн жилийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн билээ.
Уншиж байна |