Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно. Тус тэмцээнд манай улсаас “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Батмөнхийн Ачбадрах, Ариунсанаагийн Энхтуул болон ОУХМ Энхбаярын Ариунтунгалаг гэсэн гурван тамирчин дасгалжуулагч Б.Баттулгын хамт маргааш эх орноосоо мордоно.
Планика хот нь 2018 онд олон улсын цанын холбоо (FIS)-ны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж ялалт байгуулснаар ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан юм.
Уншиж байна |