Монголын волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Т.Хангал өнгөрсөн оны 11 дүгээр сард Тайланд улсыг зорьсон билээ. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд монголын анхны лигонер тамирчин болсон юм.
Тайландын волейболын лигт тоглож буй Т.Хангалын "Накхон Ратчасима" баг одоогоор Тайландын лигтээ нэг ч хожигдолгүй 12 дараалан ялалт байгуулаад байна.
Саяхан болсон тоглолтын үеэр тамирчин залууг дэмжиж буй хөгжөөн дэмжигчид нь "Чи чадна аа Хангалаа, Чи хамгийн мундаг нь" "Ялалтын төлөө урагшаа, Та бол бид бүгдийн бахархал" хэмээн кирил үсгээр бичин үзэгчдийн суудлыг дүүргэж өгчээ. Очоод удаагүй байгаа түүний хувьд чадварлаг нэгэн гэдгээ батлан харуулж, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаа нь энэхүү дүр зурагнаас харагдаж байгаа юм.
Эх сурвалж: MGL sport
Уншиж байна |