Дейтон хотын дарга Жеффри Ж.Мимс "Dayton Flyers" багийн Ш.Энхийн-Одод хүндэтгэл үзүүлж , баасан гарагийг тус хотод "Монголын өдөр" болгон зарлаж буйг DaytonDailyNews мэдээллээ.
АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр зиндаанд тоглож буй Ш.Энхийн-Од улирал эхэлснээс хойш бүх 25 тоглолтод оролцсон ба 20-д нь гараанд гарсан юм. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 5.9 оноо авдаг ба нийт 79 удаа оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлж байгаа аж.
Дейтон хотын "Монголын өдөр"-өөр Охайо муж дахь нийгмийн эрүүл мэндийн төлөөх ТББ "CareSource"-ын ивээн тэтгэлэгтэйгээр арга хэмжээ зохионо. Өдрийн 14-16 цагийн хооронд Pamela Morris Center-т Монголын соёл уламжлалын талаар танин мэдүүлэх өдөрлөг болох юм.
Ш.Энхийн-Од: “Монгол Улс бол далд эрдэнийн чулуу, далд сувд байсан. Би Монголд очихыг мөрөөддөг олон америк хүнтэй уулзсан. Энэ бүх хүмүүст манай улс үргэлж нээлттэй байх болно" гэв.
Эх сурвалж: DaytonDailyNews
Уншиж байна |