Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга ОУХМ, Монгол Улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт эхэллээ. Тус тэмцээн нь эрэгтэйчүүдийн 51 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь, байлдааны самбо бөхийн 13 дахь удаагийн УАШТ болж байгаа билээ.
Тэмцээн нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд үргэлжлэн явагдаж өндөрлөх юм. Спорт самбо бөхийн эмэгтэйчүүдийн 50, 54, 59, 65, 72, -80, +80 кг, эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг, байлдааны самбо бөхийн 58, 64, 71, 79, 88, -98, +98 кг-ын жингийн ангиллаар болж байна.
Уншиж байна |