Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо. Португалийн татамид манай улсаас залуучууд түлхүү оролцсон эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчрав.
Монголын жүдочдын дараагийн зогсоол хоёрдугаар сарын 3-5-нд Францад болох Парисын "Их Дуулга" байх юм.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
Уншиж байна |