Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны анхны Гран При ангиллын тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Португалын Алмада хотод зохион байгуулагдана.
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон Мон-Алтиус Цагаанбаатар ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг тамирчид оролцохоор явлаа.
Багийн бүрэлдэхүүн 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас) нар, 2023 оны МУАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин Д.Есүй (16нас), 2023 оны Монгол улсын аварга -78кг О.Хүслэн (19нас) болон Мон-Алтиус Цагаанбаатар академийн -52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) тамирчдаас бүрджээ.
Уншиж байна |