31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс Монгол Улсын аваргаар гурван удаа дараалан тодорсон Т.Тэнүүн 400 тамирчнаас манлайлж алтан медаль хүртжээ. Тэрбээр "Хурдны тоо" төрөлд таван минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов.
31 жилийн хугацаанд таван минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд Т.Тэнүүн тамирчин тэдний эгнээнд нэгдсэнээр дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ.
Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос Их Мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, ОУ-ын Мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар тус тус хангасан байна. Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Уншиж байна |