Ш.Энхийн-Одын хүчин зүтгэж буй "Дэйтон Флэйерс" баг өчигдөр "UD Arena"-даа Стефен Көрригийн төгссөн Дэвидсоны их сургуулийн багийг хүлээн авч тоглон 68:61-ээр буулган авснаар улирлын 13 дахь ялалтаа байгуулав. Ингэснээр "Дэйтон"-ы их сургуулийн баг сүүлийн 10 тоглолтынхоо наймд нь хожоод байна.
Mайк Ш.Энхийн-Од өчигдөр талбайд 29 минутыг өнгөрөөхдөө 7 довтолгооныхоо 4-ийг амжилттай болгож 9 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 блок шот гүйцэтгэжээ.
Эх сурвалж: MGL sport
Уншиж байна |