УХБХ-оос дараагийн эмэгтэй ДАШТ-ээс эхэлж оролцох багуудын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Өмнө нь 24 баг оролцдог байсан бол 2023 оноос эхэлж 32 баг болгохоор шийдвэрлэжээ. Энэ жилийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг явуулах эзэн орноор Австрали, Шинэ Зеланд хоёрыг сонгосон билээ.
2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий хагас сая гаруй тасалбар худалдаалагдаад байна. Тэр дундаа Сидней хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 20-ны өдөр болох шувтаргын тоглолтын тасалбар хамгийн эрэлттэй байгаа хэмээн Австралийн хөл бөмбөгийн холбооноос мэдээлсэн юм.
Тэмцээний түүхэндээ 1991 онд болсон анхны эмэгтэйчүүдийн ДАШТ-д нийт 12 баг оролцож байсан бол 1999 онд 16, 2015 онд 24 болж тус тус өргөжсөн билээ. Харин энэ жилээс 32 баг өрсөлдөх анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой болж байна.
Уншиж байна |