Волейболын Үндэсний шигшээ баг болон өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Баянхонгор Корунд Гео” багийн тамирчин О.Чойжилсүрэн Азербайжан улсын лигт тоглохоор болжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө тус улсыг зориод буй Өмнөговь Шанх транс багийн ахлагч асан Б.Батсуурийн хамтаар "Кharibulbulvc" клубт тоглох юм.
Өдгөө 23 настай О.Чойжилсүрэн 2019 оны Дээд лигт "Тэнүүн Огоо" багаас тоглож байсан. Мөн 2022 онд “Аврагч” багийн хамтаар “В лиг”-ээс мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг хаагчаар шалгарсан байна.
Мөн өнгөрсөн онд Кыргызстаны Чолтон-Ата хотноо зохион байгуулагдсан Азийн волейболын холбооны "Челленж цом" тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тоглосон юм. Тухайн үед Монголын шигшээ багийн 14 тоглогчоос 2021 оны “Дээд лиг”-т оролцоогүй цорын ганц тамирчин байсан юм.
Уншиж байна |