Өнгөрсөн жилийн Ташкентийн ДАШТ-ий V байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл, Гранд Слам, Гранпригийн 1 мөнгө, 6 хүрэл медальт, 2020, 2021, 2022 оны улсын аварга "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой АНЭУ-ын нэр дээрээс барилдахаар болжээ.
Өдгөө 24 настай тэрбээр Эмиратын нэрийн өмнөөс барилдах Монголын хоёр дахь жүдоч бөгөөд Б.Алтанцэцэг өнгөрсөн жилийн сүүлээр легионероор очсон байна.
Тэрбээр Монгол улсаас легионер тамирчнаар албан ёсоор гарсан 7 дахь тамирчин юм.
Уншиж байна |