Монголын өсөх ирээдүйтэй волейболчдын нэг, дээд лигийн чадварлаг, шинэ залуу бүрэлдэхүүн болох “Өмнөговь Шанх” багийн ахлагч Б.Батсуурь Азербайжаны лигт тоглохоор болжээ.
Монголын шигшээ багийн тоглогч, 24 настай түүний хувьд тус улсын лигт дөрвөн сарын хугацаанд тоглох гэнэ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа цаашдын карьераа өөр нэг улсад очиж легионер тамирчин болно хэмээн ярьж болсон бол түүний бодол биелэлээ олж Азербайжаны лигт легионер тамирчинаар тоглохоор болжээ.
Ингэснээр гадаадын лигт тоглох Монголын хоёр дахь эрэгтэй легионер болж байна.
Уншиж байна |