Е-спортын PUBG Mobile-ийн дэлхийн аваргын тэмцээн Индонези улсын Жакарта хотод болж өнгөрлөө.
Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван жилийн өмнө "Zeus" нэрээр оролцож гуравдугаар байранд шалгарч байсан “IHC Esports” болон “Godlike Stalwart” багууд өрсөлдлөө.
Энэ жилийн дэлхийн аваргаар Туркийн “S2G Esports” баг тодорч 510 мянган ам.долларын эзэд болжээ. Харин дэд аваргаар Балбын “DRS Gaming” баг, гуравдугаар байрт Бразилын “Alpha7 Esports” баг тус тус тодров.
Харин Монголын “Godlike Stalwart” баг дөрөвдүгээр байрт шалгаран 200 мянган ам.долларын эзэд болж, “IHC Esports” баг тавдугаар байрт шалгаран 151 мянган ам.долларын эзэд болсон аж.
Мөн энэ жилийн дэлхийн аваргын шилдэг тоглогчоор “Godlike Stalwart” багийн таамирчин А.Бүрэнбаяр шалгарч бахдам сайхан амжилт гаргасан байна.
Уншиж байна |