XVI дахь удаагийн Монголын бүх ард түмний спортын өвлийн наадам 2023 оны хоёрдугаар сарын 8-13-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр суманд болох аж.
Орхон аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлөөр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж байсан туршлагатай юм.
Энэ жилийн өвлийн спортын наадамд гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трэк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан төрөлд болох юм. Мөн уг наадамд 2006 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн тамирчид оролцох боломжтой гэнэ.
Наадмын удирдамжид зааснаар, оролцогч нь Монгол улсын иргэн байхаас гадна нэг оролцогч-нэг бүртгэл шаардлагыг хангасан байх ёстой. Ингэхдээ аль нэг аймаг, дүүргийн биеийн тамир, спортын газар, Зэвсэгт хүчний болон тусгай газрын хороо, их, дээд сургууль зэрэг аль нэг байгууллагын нэрийн өмнөөс харьяалал давхардуулахгүй оролцох юм.
Уншиж байна |