Олимпын түүхэнд анх удаа эрэгтэйчүүдэд уран сэлэлтийн тэмцээнд оролцох эрх олгожээ. Ингэснээр 2024 оны Парисын олимпод эрэгтэй уран сэлэлтийн төрөл нэмэгдэж орох болов. Үүнийг 12 дугаар сарын 22-нд "FINA" ОУОХ-ноос уран сэлэлтийн багийн төрөлд эрэгтэйчүүдийг оролцохыг зөвшөөрч, нэг багт дээд тал нь хоёр эрэгтэй тамирчин оролцохыг зөвшөөрснөө зарлалаа.
Уран сайхны усан сэлэлтийн тэмцээнд эрэгтэй тамирчдыг нэмсэн нь Парис 2024 наадамд жендерийн тэгш байдлыг хангах ОУОХ-ны эрхэм зорилгын бас нэг алхам болж байгаа юм.
Парис 2024 оны усан сэлэлтийн тэмцээнд 96 тамирчин оролцох бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 5-10-ны хооронд таван төрөлд өрсөлдөх аж.
Уран сайхны сэлэлт зуны олимпын хөтөлбөрт 1984 оноос эхлэн багтсан. Өдгөө хос, баг гэсэн төрлөөр тамирчид медалийн төлөө өрсөлддөг бөгөөд хуучин ганцаарчилсан төрөл мөн багтдаг байв.
Уншиж байна |