Израиль улсын Йерусалем хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн буюу “Мастерс” арванхоёрдугаар сарын 20-22-нд болно. Энэ тэмцээнд 60 орны 392 (эрэгтэй 206, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор таван тамирчин өрсөлдөх юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар оролцохоор Изралийн зүг хөлгийн жолоо заллаа.
Уншиж байна |