КАТАР-2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны Аргентин, Францын шигшээ багуудын тоглолтыг удирдах шүүгчдийн багийг томиллоо.
ДАШТ-ын сүүлийн тоглолт 12 дугаар сарын 18-ны ням гаригт Аргентин болон Францын шигшээ багууд тоглох юм. Уг тоглолтыг Фиба-аас үндсэн тоглолт явуулах шүүгчдийн багийг Польшоос томилов.
Тоглолтын ерөнхий шүүгчээр Шимон Марчиняк томилогдов. Тэрбээр дэлхийн аваргын шигшээ тоглолтыг шүүсэн түүхэн дэх анхны Польш хүн болж байгаа аж.
Шимон Марчиняк шүүгч нь аваргуудын лигийн тоглолтуудыг шүүсэн арвин туршлагатай. Мөн Евро 2016 тэмцээний гурван тоглолтыг шүүсэн байна.
Уншиж байна |