Монголын Бодибилдинг Фитнесийн холбоо(МБФХ)-ны тамирчид энэ сарын 9-11-нд Тайланд улсын Пукет хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ)-д оролцлоо.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 28 тамирчин, олон улсын зэрэглэлтэй хоёр шүүгч оролцсоноос 11 нь медаль хүртэж, тав нь шагналт байранд шалгарчээ.
Тамирчдын амжилт
- Г.Индра "Junior women's model physique 21years" ангилалд алт,
- Б.Хулан "Senior women's fitness physique up to 165 cm" ангилалд хүрэл медаль хүртэж,
- Н.Дашболдцэцэг "Senior women's model physique up to 155cm" ангилалд алт,
- Э.Анхзаяа "Senior women's sport physique up to 165cm" ангилалд мөнгө,
- Г.Анир "Men’s sport physique up to 180cm+2kg" ангилалд мөнгө,
- Г.Ганхорол "Men’s sport physique up to 180cm+2kg" ангилалд мөнгө,
- Б.Хулан "Senior women's model physique up to 160см" ангилалд хүрэл,
- Ч.Амартайван "Senior women's model physique up to 160см" ангилалд хүрэл,
- Г.Гансаруул "Women's athletic physique up to 165cm" ангилалд алт,
- Ж.Сарнай "Women's model physique up to 170cm" ангилалд алт,
- Л.Долгорсүрэн "Women's athletic physique over 165cm" ангилалд хүрэл медаль хүртжээ.
- Мөн Н.Нэмэхбаяр, Г.Түмэнцэцэг, Н.Бадамханд, Г.Цэнгэл, Б.Батхүү, Ч.Мянганбилэг нар шагналт байранд шалгарсан байна. Түүнчлэн эмэгтэй багийнхан нийт дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.