FIFA-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино дараагийн ДАШТ-ийг Хойд Солонгост зохион байгуулж магадгүй талаар мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр "FIFA бол олон улсын хөлбөмбөгийн байгууллага. Бид хөлбөмбөг дэмжигч болохоос улс төрчид биш. Бид дэлхийг нэгтгэх зорилгынхоо үүднээс ямар ч улс оронд ДАШТ зохион байгуулах эрх өгөхдөө баяртай байх болно. Хойд Солонгос улсад ч зохион байгуулах боломжтой талаар бид хэлэлцэж байна" гэжээ.
Швейцарь гаралтай ерөнхийлөгч Жианни Инфантино хэдэн жилийн өмнөөс эхлэн Хойд Солонгост айлчилж, Өмнөд Солонгостой хамтран эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус хоёр улсад зохион байгуулах талаар хэлэлцсэн удаатай.
Хойд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг одоогоор дэлхийн чансааны 112-т бичигддэг бөгөөд 2010 оны Өмнөд Африкт болсон тэмцээнээс хойш ДАШТ-д оролцоогүй юм.
Эх сурвалж: The Athletic
Уншиж байна |