"Катар 2022" ДАШТ-ий шигшээ 16 шатны сүүлчийн тоглолт "2016 оны Европын аварга" Португал болон Швейцарын хооронд болж Португал хожсон. Тоглолтын дундуур Роналду сэлгээнд сууж оронд нь 21 настай довтлогч Гонкалу Рамош гараанд гарсан билээ.
51 дэх минутад Рамош, 55 дахь минутад Рафаэл Герреро багийнхаа дөрөв дэх, 58 дахь минутад Мануэл Аканжи Швейцарын эхний гоолуудыг тус тус оруулсан. Харин хоёрдугаар хагаст Гонкалу Рамош талбай дээр идэвхтэй тоглолтыг үзүүлж чадаагүй байна.
Энэхүү нөхцөл байдлын талаар түүний эгч Эльма Авейро өөрийн инстаграмаараа дамжуулан Роналдуг "Шигшээ багаа орхиод гэртээ харь" гэх утгатай зүйлийг бичжээ.
"Португалчууд Роналдуг харааж, түүн рүү дайрдаг. Тэд түүнд талархалгүй ханддаг. Маш гунигтай байна. Би Роналдуг шигшээ багаа орхиж, гэртээ ирж, бидний хажууд байгаасай гэж хүсэж байна. Би Роналдуг Португалын шигшээ багт байлгахыг хүсэхгүй байна. Роналду хангалттай зовсон. Роналду ямар ч шийдвэр гаргасан бид түүнтэй үүрд хамт байх болно. Би Роналдуд үргэлж талархах болно." гэсэн байв.
Уншиж байна |