АНУ ын Нью-Йорк хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон алтан медаль хүртжээ. Тэрбээн энэ тухай өөрийн цахим хуудсанаа "Дөрвөн жилийн дараа түрүүлж алтан медаль хүртэж, чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж ,баярын нулимстай сууна.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү, уртын урт он жилүүдийг ардаа үджээ.
Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа, аав ээж, ах дүү, найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр, МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье.
Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алхам алхмаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшлахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно" хэмээн бичжээ.