Усан спортын ОУХМ, “Орчлон” сургуулийн сурагч Э.Эрхэс АНУ-ын Өмнөд бүсийн өсвөр үе, залуучуудын “2022 Tac Titan Big Southern Classic Meet” тэмцээнд амжилттай оролцож, 50 м-ын өврөөр даллах, 100 м-ын араар даллах, 100 м-ын далайн гахай сэлэлтийн төрлүүдэд 2 алт, 1 мөнгөн медаль хүртжээ.
Э.Эрхэс дээрх амжилтаараа AНУ-ын Усанд Сэлэлтийн Холбооны “Premium Athlete” буюу өндөр зэрэглэлийн тамирчны болзлыг хангаж, 2023 оны залуучуудын үндэсний аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
АНУ-ын Хойд Каролина мужийн Кари хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Техас, Флорида, Виржиниа зэрэг 17 муж улсын усан спортын шилдэг тамирчид оролцож, дараа жилийн залуучуудын үндэсний аварга болон бусад томоохон тэмцээнүүдийн эрхийн төлөө өрсөлдсөн аж.
Уншиж байна |