Монголын таеквондочид ДАШТ-д оролцохоор Мексик улсыг зорилоо
2022-11-11

Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Мексик улсын Гуадалахара хотноо зохион байгуулагдах "НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-ийг зорилоо

 

 

Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж дараах гурван тамирчны хамт ДАШТ-д оролцоно.

 

-63кг жинд Э.Буяншагай

-68кг жинд Ц.Баянбат

-80кг жинд А.Азбаяр нар өрсөлдөнө.

 

Энэ удаагийн ДАШТ-д багийн ахлагчаар Монголын таеквондогийн холбооны дэд Ерөнхийлөгч П.Батхүү, менежер Л.Түвшинжаргал нар оролцож байгаагаас гадна тус тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнсэлнэ.

Shuud.mn
Сонин хачин