Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд Йорданы нийслэл Амман хотод болно. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ. Баг тамирчид тус тэмцээнд оролцохоор өчигдөр Амманы зүг хөлгийн жолоо залжээ.
Азийн АШТ-д тулалдах Монголын боксчид:
Эрэгтэйчүүдийн 48 кг: О.Өнөболд
51 кг: Х.Энхмандах
54 кг: Д.Ганболд
57 кг: Г.Лундаа
60 кг: Б.Буяндалай
63.5 кг: Б.Төгөлдөр
67 кг: Б.Чинзориг
71 кг: О.Бямба-Эрдэнэ
75 кг: Ж.Отгонжаргал
Эмэгтэйчүүдийн 48 кг: Б.Жанаргуль
50 кг: Б.Мөнгөнсаран
52 кг: Л.Алтанцэцэг
54 кг: О.Есүгэн
57 кг: М.Намуун
60 кг: Т.Номин-Эрдэнэ
63 кг: У.Шинэцэцэг
70 кг: Э.Эрдэнэтуяа
Уншиж байна |