Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 170 шинэ тохиолдол батлагдлаа.
Үүний 83 нь Улаанбаатарт, 87 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 971 282 боллоо.
Батлагдсан тохиолдлын 533 102 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 1634 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Уншиж байна |