Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 179 шинэ тохиолдол батлагдлаа.
Үүний 136 нь Улаанбаатарт, 43 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 961 171 боллоо.
Батлагдсан тохиолдлын 527 266 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2153 хүн хэвтэн эмчлүүлж байна.