Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой
2022-03-14

 

Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой. Хэрвээ лааны дөл хөдөлгөөнтэй байвал яндангийн таталт сайн байгаа гэсэн үг.

 

Байшинтай айлуудын яндангийн өндөр нь шувуун нуруунаас дор хаяж 50 сантиметрээс багагүй байх ёстой. Хэрвээ бага байвал яндангийн утаа таталтад сөргөөр нөлөөлж, угаар үүсэх нөхцлийг бий болгодог.

 

Дулаарах тусам айл, өрхүүдийн галлагааны тоо багасдаг. Зуухыг удаан хугацаагаар галлахгүй байж байгаад галласан тохиолдолд зуухандаа эхлээд цаас модыг хийж шатаасны дараа түлшээ хийх хэрэгтэй

Shuud.mn
Сонин хачин