Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ.
"Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдахаар боллоо. Тус тэмцээнд дэлхийн 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирэхээр болсон. Тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн, дэлхийн бөхийн холбоонд өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс, төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр болсон. Монголын чөлөөт холбоо 2022 оны гуравдугаар сарын 19-нд ээлжит бус их хурлаа зохион байгуулж, шинэ бага бүрэлдэхүүн сонгогдсон. Энэ тэмцээн нь шинэ баг бүрэлдэхүүнээрээ зохион байгуулах анхны том тэмцээн. Монголын чөлөөт бөхийн холбоо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ихээхэн ач холбогдол өгч, шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
Тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдийн хугацаанд үргэлжилнэ. Гаднаас нийт 400 гаруй зочид төлөөлөгчид ирнэ" гэж албаныхан мэдээллээ.
М.Насан