Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
2022-04-08

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгороор 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

 

2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас  орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд нутгийн зарим газраар, 11,12-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин