Залуус "Монголдоо сайхан амьдаръя" уриан дор нэгдэж, жагсаж байна.
Залуусын төлөөлөл "Залуус нэгдэж тэмцэж байхад намын гишүүд оролцож байгаа нь нөхцөл байдлыг төвөгтэй болгож байна. Залуус маш энгийн зүйл хүсч байгаа. Тайван амьдрал, эрх тэгш байдал, өргүй, зээлгүй, элэг бүтэн эх орондоо амьдрахыг хүсч байна.
Залуус бид маш хүлээцтэй байлаа. Иргэдийн амьдрал туйлдаж байна. Жагсах цаг нь болсон. Залуус маань үзэл бодлоо тайван замаар ухамсартайгаар илэрхийлж байгаа. Магадгүй залуусынхаа үгийг сонсохгүй арга хэмжээ авахгүй бол дараагийн арга хэмжээ гэж бий" гэж үзэл бодлоо илэрхийллээ.
М.Насан
Уншиж байна |