Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Тээлийн гол” гэдэг газар суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 27 км зам туулан 03:23 цагт очиход Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Арвайхээр сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-гийн “Ландкрузер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
Уншиж байна |