Япон улсын 372 сая төгрөгийн тусламжаар зургаан худгийг ухаалаг болгожээ
2022-04-07

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжаар Налайх дүүргийн 1, 3, 4, 7, 8 дугаар хорооны зургаан худгийн барилгыг шинэчилэн засварлаж, ухаалаг төхөөрөмж суурилуулан, хүлээлгэж өглөө. Нийт 130 984 ам.доллар буюу  372 258 000 төгрөгөөр 7700 иргэний ундны усны хүндрэлийг шийдсэн байна. 

 

 

1970-аад онд анх баригдсан зургаан худгийг засварлаж, шинэчилсэнээр эрүүл ахуйд нийцсэн ундны болон хэрэглээний усаар хангах боломжтой болохын зэрэгцээ худгийн орчиныг сайжруулсанаар иргэдийн аюулгүй байдал сайжирч байна. 

 

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд нийт 582 төсөл хэрэгжиж, санхүүжилтийн дээд хязгаар нь  43,931,784 ам.доллар болсон байна.  

 

Shuud.mn
Сонин хачин
Ih Naran ulsin ard tumend mash ih bayarlalaa.
2022-04-07