Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2022-04-06

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ шийдвэр гаргаж, Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй шалтгаанаар ажлаас  нь чөлөөлсөн байна. 

 

 

БОАЖ-ын удирдлагуудын ахалсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд ажиллаад байна. Ажлын хэсгүүд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын жагсаалтыг гарган, эхнээс нь ажлаас нь чөлөөлж байна. 

 

Цаашдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөлөлд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх аж.

Shuud.mn
Сонин хачин
ард:
богд уул туул голын газруудыг өлөн намын шээсүүдл авч зарж хууль тогтоомжииг өөрчил халгаа хииж байгаашдээ малуудаа
2022-04-07
мгл:
орхоныг суйруулж байгаа цэнхэриин алтны хорт нухнуудээ эргэсэнуу,сайд!! !!
2022-04-06
Zuv zuv. Ajlin sadaa chudur tushaanuud hund surtaltanguudiig zailuulah heregtei.
2022-04-06