Халуун ус хязгаарлах хуваарь гарчээ
2022-04-06

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх ажлын хүрээнд 2022 онд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон дэлхийн банкны санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8 -р гол магистраль шугамуудыг үе шаттайгаар өргөтгөн шинэчлэхээр ажиллаж байна. Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос үүдэн дулаан хангамж доголдох, тасалдах асуудлууд гарч байгаа тул 2025 он хүртэл зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэх юм.

 

Мөн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд засвар үйлчилгээ, нягтын шахалт, туршилтуудыг гол магистраль шугамуудад хуваарийн дагуу хийхээр төлөвлөн 05 дугаар сарын 01 нээс эхлэхээр бэлтгэл ажлаа хангасан байна. Шугам засварт зогсох хугацааг богино байхаар зохицуулсан ба шинээр солигдох, өргөтгөх шугамуудын ажлын эзлэхүүнээс хамаарч зогсох хугацаа өөр өөр байна.

 

Айл өрхийн хэрэгцээний халуун усыг хязгаарлах хугацааг урьдчилан төлөвлөсний дагуу тухайн засвар хийгдэхээс 7 хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг манай компанийн шуурхай албаны 7004-7005 тоот утсаар лавлах боломжтой.

 

Shuud.mn
Сонин хачин